Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ БНСУ, Узбекистаны багтай тоглоно
![Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ БНСУ, Узбекистаны багтай тоглоно](http://olnodo.com/media/post/2021-09/pkNcElDOjNkuq4Vqx4v9T1cjYCqni5DqlI4xzQ1l.jpeg)
Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсэгт БНСУ, Узбекистаны багтай учраа таарсан.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Узбекистаны нисэх онгоцны буудалд газардсан байна.
Сонирхуулахад, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны E хэсгийн тоглолтод энэ сарын 17-нд БНСУ, энэ сарын 20-нд талбайн эзэн Узбекистаны шигшээ багтай тоглоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.