Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хасаагүй

Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хасаагүй

Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хасаагүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлэв.
Тодруулбал, Эм зүйн холбооноос Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хассан тухай мэдээлэл гарсан нь үнэн эсэхийг тодруулсан юм.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч аж ахуйн нэгжүүд Арбидолын нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулснаас 3.9 тэрбум төгрөгийнхийг нь хүлээн аваад байгааг онцолсон юм.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “ДЭМБ-аас коронавирусний оношилгоо, эмчилгээний удирдамжийг байнга өөрчилдөг. Манай улсын хувьд ч ДЭМБ, Европын холбоо, Ази, номхон далайн орнуудын гаргасан удирдамжуудыг судлан өөрийн орны нөхцөлд тохируулан шинэчилж байгаа.

Арбидол эмийг зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан бөгөөд бусад эмчилгээнээс хасаагүй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.