ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 10. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. 

Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав 2021-09-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газрын ажилтай танилцлаа 2021-09-15

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо 2021-09-15

Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо 2021-09-15

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 2021-09-16

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ 2021-09-16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-16

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ 2021-09-16

Шинжилгээгээр коронавируст халдварын 3234 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.0.16/ 2021-09-16

Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ 2021-09-16

УИХ-аас 2020 онд баталсан хуулиудын уг эх дээр өнөөдөр Төрийн тамга дарлаа. 2021-09-16