“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Алсыг харъя, органикийг сонгоё” худалдааны салбарын өдөрлөгөөр үргэлжилж, органик хүнс гэж юу болох, түүнийг яаж таних талаар видео бичлэг цацаж, МҮХАҮТ-аас патент барааны тэмдэг, газар зүйн заалт, гарал

үүслийн гэрчилгээ, REX системийн тухай мэдээлэл өгнө.

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн нээлт өчигдөр болж, зарим төр, олон улс, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоодын хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

МҮХАҮТ-ын дэргэдэх “Органик Монгол” хөтөлбөр Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нэгдсэн холбоо, “Макс хүнс” ХХК-тай тус тус санамж бичиг байгуулж, “Органик Монгол” хөтөлбөрт оролцогч зөгийчдийн гаргаж авсан зөгийн балыг “М март” сүлжээ дэлгүүрээр худалдаалахаар тохиролцжээ.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул кластер нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмждэгийг тодотгоод, бусад улс орны сайн туршлага, монголд кластерийг хөгжүүлэхэд МҮХАҮТ-ын оролцооны талаар сонирхуулжээ.

Түүнчлэн, энэ үеэр "Өрхийн тариалан хөдөлгөөн”, хөрсний үржил шим, бордооны туршилтын үр дүн, ургамал газар тариалангийн салбарт бий болсон шинжлэх ухаан, технологийн ололт, гарааны компани, инновацийн бүтээгдэхүүн, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэлийн тухай танилцуулсан юм. 

Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор энэ онд өрх бүр хүнсээ үйлдвэрлэн бэлтгэх уриалга гаргаж, "Өрхийн тариалан хөдөлгөөн" өрнүүлсэн юм. Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 176,5 тонн хүнсний ногооны үрийг 10 мянган өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, хоршоонд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгов. Үүний дүнд энэ жил хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилийнхээс 1.3 мянган га-аар нэмэгдэж, 9.9 мянга-д хүрснийг ХХААХҮЯ мэдээллээ. 

Үзэсгэлэн худалдаанд 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.