ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна

ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн намрын дунд Улаагчин тахиа сарын шинийн 17. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр.

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Шороо

Өдрийн наран 06 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Балжинням, Дашнямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал /4 цаг 43 мин/-д эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав 2021-09-21

Улсын хэмжээнд Аи-92 автобензин 16, дизелийн түлш 30 хоногийн нөөцтэй байна 2021-09-21

Г.Ёндон: Дотоодын шатахууны нэг сарын нөөцийг БНХАУ-аас импортоор бүрдүүлэхээр мөнгөө шилжүүлсэн. 2021-09-21

Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь ДЭСБАШ чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцлаа 2021-09-21

Нийслэлд өдөртөө 17-18 хэм дулаан байна. 2021-09-22

ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна 2021-09-22

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхаа амьдралын эрч хүч нэмэгдэнэ. 2021-09-22

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2021-09-22

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-22

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-22

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. 2021-09-22