Менделеевийн химийн олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Менделеевийн химийн олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.

 Олон улсын Менделеевийн химийн 55 дугаар олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардууллаа.

Шагнал гардуулах үеэр тэрбээр, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан Орчлон сургуулийн багш С.Хүрэлбаатар, Хобби сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.

Олон улсын Менделеевийн химийн 55 дугаар олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа 2021-09-22

Шинжилгээгээр коронавируст халдварын 3416 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-22

БНХАУ-ын Элчин сайдтай шатахуун тээврийн асуудлаар уулзлаа 2021-09-22

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө 2021-09-22

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна 2021-09-22

Менделеевийн химийн олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа. 2021-09-22

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авах ажлыг зохион байгуулна 2021-09-22

Л.Оюун-Эрдэнэ: Үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн албан тушаалтанд хариуцлага тооцно 2021-09-22

Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2021-09-22

Ш.Адьшаа Ховд аймагийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүллээ 2021-09-22

ШӨХТГ Шатахууны худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ. 2021-09-22