ШӨХТГ Шатахууны худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ.

ШӨХТГ Шатахууны худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглчийн төлөө газраас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ.

Шаардалагад "Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна.

Энэ үйлдэл нь:

-Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,

-Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл,

-Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,

-Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.

Иймд шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг ШААРДАЖ байна" гэжээ.

Түүнчлэн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийг энэ үйлдлээ өнөөдрийн дотор таслан зогсоогоогүй тохиолдолд зөрчлийн хэрэг бүтгэлийн ажиллагааг эхлүүлнэ гэдгийг ШӨХТГ-өөс мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Менделеевийн химийн олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа. 2021-09-22

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авах ажлыг зохион байгуулна 2021-09-22

Л.Оюун-Эрдэнэ: Үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн албан тушаалтанд хариуцлага тооцно 2021-09-22

Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2021-09-22

Ш.Адьшаа Ховд аймагийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүллээ 2021-09-22

ШӨХТГ Шатахууны худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ. 2021-09-22

“Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж байна 2021-09-22

ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийг бүрэн шинэчлэв 2021-09-22

БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаан болсон 2021-09-22

Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээлээ. 2021-09-22

БНСУ-ыг хөгжингүй эдийн засагтай орны ангилалд орсонд баяр хүргэлээ 2021-09-22