Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээлээ.

Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээлээ.

Монголын орчин цагийн яруу найргийн нэрт төлөөлөгч Ренчиний Чойномын бага охин Мөнхтэмүүлэн өнөөдөр /2021.09.22/ Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээлээ.

Түүний эхлүүлсэн ажилд олон хүн ерөөл өргөсний нэг нь "Өд" сангийн тэргүүн, Чойном судлаач доктор (Ph.D) Д.Ганболд байсан бөгөөд Чойномын бүрэн цуврал номуудыг бэлэглэжээ.

Ч.Мөнхтэмүүлэн "Аавынхаа ном бүтээлийг олонд хүргэхээр бодож явсан ажлаа эхлүүлсэндээ баяртай байна. Миний хүсэл зоригийг дэмжин, ажил хэрэг болгож өгсөн Дархан хотын засаг захиргаа, Өвөр Монголын "Итгэл групп", "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хамт олон болон бусад дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархая. Номынхоо дэлгүүрийг өргөжүүлж, олон сайхан номыг уншигчдад хүргэхийг хүсэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний номын дэлгүүрээр зөвхөн Р.Чойномын бүтээл бус бусад олон төрлийн ном худалдаалагдаж байгаа аж.

Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Тэрээр эцэг эхээсээ Чойномусурияа нэрийг авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна.

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй аж. Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авьяас билгийнхээ хүч чадлаар боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан сод нэгэн юм.

Түүний уран бүтээлээс:

  • Хүн
  • Гэрээслэл
  • Ээждээ айлгаж хэлсэн үгс
  • Зарим заримдгуудад зориулсан шүлэг
  • Бяцхан сургаал-1
  • Залуу нас
  • Архи
  • Бяцхан сургаал-2
  • Бяцхан сургаал-3
  • Уншигч танаа
  • Манцуйтай жаал
  • Захидал
  • Анхан өлгийнөөсөө гарахад
  • Бяцхан сургаал-4
  • Аавын хүү нэгэнт доройтсон бол
  • Хүн танаа
  • Ямар ч хүн хэрвээ
  • Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь
  • Yхэл
  • Алдаа
  • Толь
  • Бүсгүй таньд
  • Маргааш
  • Жаргал зовлон
  • Миний шүтээн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ш.Адьшаа Ховд аймагийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүллээ 2021-09-22

ШӨХТГ Шатахууны худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүллээ. 2021-09-22

“Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж байна 2021-09-22

ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийг бүрэн шинэчлэв 2021-09-22

БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаан болсон 2021-09-22

Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээлээ. 2021-09-22

БНСУ-ыг хөгжингүй эдийн засагтай орны ангилалд орсонд баяр хүргэлээ 2021-09-22

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна. 2021-09-23

ДОРНЫН ЗУРХАЙ: Андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. 2021-09-23

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд амжилт гаргах өдөр. 2021-09-23

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байна 2021-09-23