Хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.

Хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.

Санхүүгийн зохицуулах хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажилласаар байна.

Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд эхнийх нь “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Үнэт цаас гаргагч нь Хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын дагуу холбогдох хүсэлтээ ирүүлсэн тул өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.  

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуй нэгж, байгууллагуудын технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгийн зах зээлд гаргах, олон нийтэд сурталчлан таниулах санал санаачилгыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү өрийн хэрэгслийг бүртгэсэн нь үүний нэг жишээ юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 3361 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлнэ. 2021-09-23

АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүллээ 2021-09-23

Засгийн газар өнөөдөр 15 цагт ээлжит бусаар хуралдана. 2021-09-23

Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 2021-09-23

Хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа. 2021-09-23

Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ. 2021-09-23

10-р сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд үлдсэн торгууль өршөөлд хамрагдахгүй 2021-09-23

Нийслэлд үүлшинэ 19-21 хэм дулаан байна. 2021-09-24

ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн. 2021-09-24

ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынханы мэдрэмж өнөөдөр гайхалтай 2021-09-24