Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ.

Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ.

Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ. 

Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан шатахууныг шуурхай тэвээрлэн авчрахад дэмжлэг авах зорилгоор, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны албан тушаалтнууд БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох хүмүүстэй өчигдөр уулзсан юм.

БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусаж, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, уулзалтыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулав. Мөн ЭСЯ-наас Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг болохыг хүслээ. Хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагатай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлнэ. 2021-09-23

АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүллээ 2021-09-23

Засгийн газар өнөөдөр 15 цагт ээлжит бусаар хуралдана. 2021-09-23

Нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 2021-09-23

Хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа. 2021-09-23

Шатахуун тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахад БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ. 2021-09-23

10-р сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд үлдсэн торгууль өршөөлд хамрагдахгүй 2021-09-23

Нийслэлд үүлшинэ 19-21 хэм дулаан байна. 2021-09-24

ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн. 2021-09-24

ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынханы мэдрэмж өнөөдөр гайхалтай 2021-09-24

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-24