Шинжилгээгээр коронавируст халдварын 2153 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 2153 шинэ тохиолдол бүртгэгдэж, 7262 хүн эдгэрчээ.
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцуулснаар, нийт халдварын 1204 нь Улаанбаатар хотод, харин орон нутагт 949 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1169 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 789 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62 415 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.