Монгол-Оросын барилга, тээвэр зуучийн салбарын бизнес уулзалт боллоо

Монгол-Оросын барилга, тээвэр зуучийн салбарын бизнес уулзалт боллоо

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ-тай хамтран Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсыг зорин ирсэн бизнесийн төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид нефтийн бус бүтээгдэхүүний импорт, Монголоос гарч буй бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд санал солилцож, боломжит хувилбаруудын талаар ярилцана гэдгийг тодотгов.

ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Сорокин В.А “ОХУ цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Цар тахлаас үүдэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа түр хугацаанд саатсан боловч өнөөдөр цөөн тооны бизнес эрхлэгчид ирж, Монголын талын бизнес эрхлэгчидтэй нүүр тулан уулзах боломж олдлоо” гээд Боршоо-Хандгайт боомтыг хөгжүүлж, автозам болон төмөр замын тээвэр ложистикийн төв болгох стратегийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарах эдийн засгийн гүүр бий болох боломжтойг онцолсон юм.

Барилгын тунгалаг бүтэц /PVC/ үйлдвэрлэх, барилга байгууламжийн архитектурын цогц шийдлийг гаргаж, фасад нийлүүлдэг “Азия Сибирь” ХХК, газар хөдлөлтөд тэсвэртэй, бүх төрлийн хэмжээтэй төмөр бетон үйлдвэрлэлийн “ЖБИ-19” ХХК, 60 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй барилга болон гүүрний бүх төрлийн төмөр хийцийн “Корпораци Лесмаш” ХХК, ачаа тээвэр, гаалийн урьдчилсан болон хялбаршуулсан бүрдүүлэлт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “РТК Абакан” ХХК-ууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Монголын бизнес эрхлэгчид, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Монголын талаас 30 гаруй компанийн төлөөлөл, ОХУ-ын талаас барилга, тээвэр зуучийн салбарын дөрвөн аж ахуйн нэгж оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцов гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2153 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-28

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл 2021-09-28

Япон улс вакцинд хамрагдсан аялагчдын тусгаарлагдах хугацааг богиносгоно 2021-09-28

ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” хийлээ 2021-09-28

Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтгэхэд туслахыг хүсэв 2021-09-28

Монгол-Оросын барилга, тээвэр зуучийн салбарын бизнес уулзалт боллоо 2021-09-28

Жолооч нарын торгуулийг 50 хувь хөнгөлөх хугацаа хоёр хоногийн дараа дуусна 2021-09-28

УИХ-ын намрын ээлжит чуулган баасан гарагт 10.00 цагт эхэлнэ 2021-09-28

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно 2021-09-29

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн 2021-09-29

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнүүд өөртөө анхаарал халамж тавиарай. 2021-09-29