Зарим газарт сүүлийн 30 жил байгаагүй арвин ургац хураан авчээ.

Зарим газарт сүүлийн 30 жил байгаагүй арвин ургац хураан авчээ.

Намрын ургац хураалт ид өрнөж байгаа энэ цагт Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ гэсэн аймаг, 10 гаруй суманд ажиллан үр, үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй уулзав.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл, Булган, Хархорин, Сэлэнгэ салбарт ч ажиллалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг тариаланчид цаг үеэ олсон, зөв бодлого хэмээн сайшааж байна.

Энэ жил үрийн улаанбуудайн натур жин их, цавуулаг өндөр, зарим газарт сүүлийн 30 жил байгаагүй арвин ургац хураан авчээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас дэмжлэгээр олгосон үрийн улаанбуудайн чанар сайн байгааг туршлагатай тариаланчид хэлж, ургац арвин сайхан жил болж байгаад сэтгэл өндөр байна. Харин зарим нутагт цаг уурын нөхцөлөөс хамааран ургац хураалт удаашрах хандлагатай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.