Ковидын халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 1.8 хувьд судсанд нь бүлэгнэл үүссэн
АНУ-ын эрдэмтэд хүнд болон хөнгөн хэлбэрийн ковидын халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 1.8 хувьд судсанд нь бүлэгнэл үүссэн болохыг илрүүлжээ. Хэрэв өвчтөнүүд өмнө нь судасны бөглөрөл өвчнөөр шаналж байсан бол ковидын дараа энэ өвчин сэдрэх эрсдэл гурав дахин нэмэгддэг гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ.
Тиймээс судасны бөглөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай гэж Хенри Фордын нэрэмжит Анагаах ухааны албаны судлаач Ли Пинь тэргүүтэй эрдэмтэд зөвлөж байна. Цусны бүлэгнэлтийн эм, бэлдмэлийн тусламжтай цус бөглөрөх эрсдэлийг долоо дахин бууруулах боломжтой гэж судлаачид онцолжээ.
Ли Пинь тэргүүтэй эрдэмтдийн явуулсан судалгаанд Детройтын эмнэлгүүдэд эмчлүүлж байсан ковидын халдвартай 2.8 мянган ковид өвчтөн оролцсон байна. Судлаачид тэднийг эдгэрснээс хойш гурван сарын турш биеийнх нь байдлыг ажиглаж, судасны бөглөрөл үүссэн тохиолдол бүрийг судалсан байна. Судалгааны явцад 50 оролцогчид буюу 1.8 хувьд ийм шинж тэмдэг илэрсэн байна. Бусад оролцогчдод мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй тул цусны бүлэгнэлтийн эсрэг эм, бэлдмэл хэрэглэхдээ заавал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж эрдэмтэд анхааруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.