Өвдөгний үений үрэвсэл өвчний уламжлалт эмчилгээний аргууд...
БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo.com”-ийн зүгээс 7 хоног бүрийн баасан гаригт “Зочин эмч” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг билээ. БНСУ-ын шилдэг эмнэлгүүдийн нэр хүнд бүхий олон эмч нар уригдан оролцож Монголчуудын дунд элбэг тохиолддог өвчин эмгэгүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг уламжлалтай.
Тэгвэл сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт “Часэн” уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч нар уригдан оролцож байна. Энэ удаагийн дугаарын зочин эмчээр “Часэн” эмнэлгийн “Олон улсын эмчилгээний төв”-ийн эмч “Чой Сон Квон” уригдаж “Өвдөг, үе мөчний өвчлөл...Түүнийг хэрхэн эмчлэх" гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж мэдээлэл өглөө...
Хөтлөгч : Сайн байна уу та? Цаг зав гарган манай нэвтрүүлэгт оролцож байгаад тань баяраллаа. Та юуны түрүүнд өөрийгөө манай үзэгчдэд танилцуулан мэндчилгээ хүргээч!
Зочин эмч : Сайн байцгаана уу? Манай эмнэлгийг зорин ирсэн та бүхэнд харин талархал илэрхийлье.
Намайг “Чой Сон Квон” гэдэг БНСУ-ын уламжлалт анагаах ухааны их эмч, Тэр дундаа үе мөчний чиглэлээр мэргэшсэн. Одоогоор “Часан” эмнэлгийн ОУ-ын эмчилгээний төвд ажиллаж олон гадаад хүмүүст Солонгосын уламжлалт эмчилгээний үр шимийг үзүүлж байна даа...
Хөтлөгч : Өнөөдрийн та бид хоёр “Өвдөг, үе мөчний өвчлөл ба Түүнийг хэрхэн эмчлэх" гэсэн сэдвийн дагуу ярилцах болно. Юуны өмнө та үе мөчний үрэвсэл өвчин, Тэр дундаа өвдөгний үений үрэвсэл өвчний үүсэх үндсэн шалгаан юу байдаг тухай ярьж өгөхгүй юу?
Зочин эмч : “Өвдөгний үений элэгдлээс үүссэн үрэвсэл өвчин” хамгийн элбэг тохиолддог. Үүний шалтгаануудыг дурьдбал олон ....
Жишээ нь :
- Насжилтаас үүдэн өвдөгний үе элэгдэж өөрчлөлтөд орох
- Өндөр ачаалалтай бэлтгэл хийх, гадны ямар нэгэн гэмтлээс үүдэн үе хоорондын мөгөөрсөн эд гэмтэх
- Буруу байрлал, буруу хөдөлгөөн их хийснээс үүдэн өвдөгний үеийг тогтоон баригч мөгөөрсөн эд болон шөрмөс элэгдэн үрэвсэх
- Жингийн илүүдэл, таргалалтаас үүдсэн өвдөгний үений ачаалал ихдэх
/Таргалалттай хүн өвдөгний үрэвсэлт өвчин тусах магадлал энгийн хүнийг бодвол 2 дахин өндөр байдаг/
- Яс болон булчингийн шим тэжээлийн дутагдал гэх мэт....
Олон шалтгаануудыг дурдаж болно доо.
Хөтлөгч : Тэгвэл та өвдөгний үений үрэвсэл өвчний үеийн шинж тэмдгүүдийг хэлж өгөөч? Ямар зовуурууд ихэвчлэн үүсэх бэ?
Зочин эмч : Эхэн үедээ бол алхаж явах үед өвдөгний үенээс дуу гарах, харьцангуй хөнгөн хөдөлгөөн хийхэд хүртэл өвдөгний үе ачаалал авах мэдрэмжүүд төрнө...
Энэ маань цаашдаа улам хүндэрсээр нэг байрлалд удаан суух зогсох зэрэгт өвдөгний үеэр хөшиг, хатгуулж өвдөх, сүүлдээ хөлөө нугалж тэнийлгэх үед сайн тэнийхгүй болдог. Бүр сүүлдээ оройн унтахын өмнө эсвэл бага зэргийн дасгал хөдөлгөөн хийсний дараа өвдөгний үеэр их өвдөж халуу оргих, улайж хавдах гэх мэт хүндхэн шинж тэмдгүүд илэрнэ. Монголчуудын дунд энэ мэт өвдөгний үений үрэвсэлт өвчин элбэг байдаг гэж боддог.
Хөтлөгч : Тэгэлгүй яах бэ! Таны хувьд Монголчуудын дунд өвдөгний үений үрэвсэл их байгаа шалтгааныг юу гэж харж байна бэ?
Зочин эмч : Би хувьдаа Монгол хүмүүсийн дунд жингийн илүүдэл, таргалалт өндөр байгаа нь үндсэн шалтгаан болж байна уу... гэж харж байна. Мөн үүнээс гадна цаг уур орчны нөлөө, хоол хүнсний хэрэглээний онцлог байж болно.
Монгол маш хүйтэн цаг агаартай улс шүү дээ...
Хөтлөгч : Одоо хоюулаа эмчилгээний аргуудын талаар ярилцъя. Уламжлалт анагаах ухаан талаасаа ямар эмчилгээ хийдэг бэ?
Зочин эмч : Манай эмнэлгийн хувьд өвдөгний үе орчмыг дулаацуулж, цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ уламжлалт тан уулгах, зүү тавих, физик эмчилгээ хийх гэх мэтээр цогц эмчилгээг хийж байгаа.
Эмтэй эмгүй зүү эмчилгээ нь тухайн хэсгийн хөшсөн булчингийн инергийн урсгалыг цочроож өгөх бөгөөд ингэснээр өвдөлт буурдаг. Мөн яс болон элэгдсэн үеийг сэргээх ингэснээр үе мөчний үрэвслийн цаашдын хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт танг уулгадаг.
Мөн насжилтаас үүдсэн энэ мэт үе мөч элэгдэж үүсдэг өвдөгний үрэвсэл байхаас гадна үе хоорондын мөгөөрсөн ясны гэмтлээс үүдэлтэй үрэвсэл бас элбэг тохиолддог.
Энэ нь залуучуудад элбэг тохиолдох бөгөөд мөгөөрсөн яс гэдэг нь шилбэний яс ба дунд чөмөг яс хоёрын дунд хагас саран хэлбэртэйгээр байдаг. Энэхүү өвдөгний үений мөгөөрсөн яс нь үений доргилт ачаалал зэргээс хамгаалж өгөхөөс гадна үе мөчийг шим тэжээлээр хангаж байдаг.
Энэхүү дундын жийргэвч мөгөөрсөн эдний тусламжтайгаар өвдөгний үе маань уян хатан хөдлөх боломжтой болдог байна.
Гэтэл залуучуудын хувьд дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах гэх мэт огцом өндөр ачаалал өгч гэмтээх, ямар нэгэн осол аваарын улмаас бас гэмтээх тохиолдол байдаг.
Хөтлөгч : тэгвэл энэхүү жийргэвч мөгөөрсөн ясны гэмтлийн улмаас үүсэж байгаа үений үрэвсэл нь урдны ярьсан насжилтаас үүсэлтэй үрэвсэлт өвчнөөс шинж тэмдгийн хувьд өөр байдаг уу?
Зочин эмч : Мэдээж шинж тэмдэг бол арай өөр. Хурц үедээ бол огцом их өвдөлт өгнө. Мөн өвдөгний үенд ус шингэн хуримтлагдан хавдах шинж тэмдэг тогтмол илэрнэ.
Бас өвдөгний үе гэнэт гацах шинж тэмдэг байнга илэрнэ. Энэ нь алхаж явах, босох суух зэрэгт гэнэт өвдөгний үе гацаж нугарахгүй, эсвэл тэнийхгүй байхыг хэлж байгаа юм.
Хөтлөгч : тэгвэл энэ үед ямар эмчилгээ хийх бэ?
Зочин эмч : Эмчилгээний аргуудын хувьд бол олон янз байдаг. Жишээ нь Эмтэй эмгүй зүү эмчилгээ, тан уулгах гэх мэт...
Манай эмнэлэгт хийгдэж буй нэгэн онцлог эмчилгээний арга бол “Зөгийн хор” эмчилгээ юм. Энэ нь юу бэ гэхээр зөгийгөөс гарган авч хүний биед ямар нэгэн хорт нөлөө үзүүлэхгүй байдлаар тусгайлан бэлтгэсэн хорыг өвдөгний үенд хийдэг “эмтэй зүү” эмчилгээ юм. Ингэснээр тухайн хэсгийн дархлаа огцом сайжирч үрэвслийг хүний дархлаа өөрөө ялан дийлэх боломжийг бүрдүүлж өгдөг нэгэн төрлийн дархлаа системийг дэмжих эмчилгээний арга юм.
Энэхүү эмтэй зүү эмчилгээний дараа усанд сэлэх гэх мэт өвдөгний үед өндөр ачаалал өгөхгүйгээр үе орчмыг булчин шөрмөсийг чангаруулж чийрэгжүүлж өгөх дасгал хөдөлгөөнүүдийг хийвэл сайн байдаг.
Хөтлөгч : Цаг зав гарган мэдээлэл өгсөн танд баяраллаа...
Зочин эмч : үзэгч уншигчид маань манай эмнэлэгт хийгдэж буй уламжлал анагаах ухааны аргаар хийгдэж буй өвдөгний үений үрэвсэл өвчний эмчилгээний аргуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгийн веб сайт болон холбогдох сувгуудаар авч болно шүү гэж хэлмээр байна.
"Часэн" Эмнэлэг
Хаяг: Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3, Republic of Korea
Холбоо барих
Монгол орчуулагчийн утас Tel : 010-2256-2169 Tel : 010-5303-2123,
Монголоос холбогдох 7780-1919
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.