Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ

Японд “омикрон” хувилбарын дөрөв дэх тохиолдол илэрчээ

Японд коронавирусний шинэ “омикрон” хувилбараар халдварласан дөрөв дэх тохиолдол лхагва гарагт бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт “Нарита” нисэх буудалд буусан 50 гаруй насны эрэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тухайн эрэгтэй Нигерид зорчсон байжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар илэрсэн эрэгтэйтэй нэг нислэгээр ирсэн 103 зорчигчийг тогтоож, биеийн байдлыг нь хянаж байгаа ажээ. Өвчтөн “Pfizer”-ын вакцины хоёр тунгаа 10 дугаар сард тариулсан байна.

Японд “омикрон” хувилбарын анхны тохиолдол 11 дүгээр сарын 30-нд илэрсан бөгөөд одоогоор илэрсэн тохиолдлууд бүгд хилийн чанадаас ирсэнийхээ дараа нисэх буудал дээр шинжилгээ өгсөн хүмүүсийн дунд бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.