Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо.

Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо.

Мьянмарын цэргийнхэн тус улсын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чид зэвсэгт хүчний дунд хагарал үүсгэсэн, коронавирусээс сэргийлэх журмыг зөрчсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ. 

Энэ тухай “Agence France-Presse” агентлаг Мьянмарын цэргийнхний албан ёсны төлөөлөгч Зо Мин Туны мэдэгдлээс эш татан мэдээлэв.

Түүний хэлснээр, Аун Сан Су Чид дээрх хоёр зүйл анги тус бүрээр хоёр жилийн хорих ял оноосон байна.

Өдгөө 76 настай Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн хувиар Мьянмарын иргэний засгийн газрыг удирдаж байсан юм. Мьянмарын цэргийн хунт энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг булаан авч, сонгуульд ялсан ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг хорьсон билээ. Цэргийнхэн түүнийг импорт, экспортын хууль, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах тухай хууль зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн, мөн авлигын хэрэгт буруутгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.