“Toyota” 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаална
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтынхоо хүрээнд 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан автомашин худалдаалах зорилт дэвшүүлж буйгаа өнөөдөр мэдэгджээ.
“Toyota” компанийн тэргүүн Акио Тойодагийн мэдээлснээр, тус компани цэнэг хураагуурын хөгжүүлэлтэд зориулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр их наяд иенд /18 тэрбум ам.доллар/ хүргэн нэмэгдүүлж, 2030 он гэхэд 30 загварын цахилгаан автомашиныг танилцуулах ажээ.
Автомашин үйлдвэрлэгч компаниуд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгоход түлхүү анхаарах болоод буй юм. “Toyota”-гийн хувьд энэ оны эхээр 2025 он гэхэд 15 цахилгаан автомашин зах зээлд нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд 2022 оны дунд үеэс “Toyota bZ4X” автомашинаа Япон, Хойд Америк, Европт худалдаалж эхлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.