БНСУ-д нярайд санамсаргүйгээр “COVID-19”-ийн вакцин тарьжээ
БНСУ-д долоон сартай нярайд томуугийн вакцин тарих гэж байгаад “COVID-19”-ийн вакцин хийсэн санамсаргүй явдал гарсан талаар орон нутгийн удирдлагууд бямба гарагт мэдээлжээ.
Тодруулбал, нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Соннам хотын нэгэн хүүхдийн эмч есдүгээр сарын 29-нд нярайн ээжид тарих гэж байсан “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг санамсаргүйгээр хүүхдэд тарьсан байна.
Соннам хотын засаг захиргаанаас мэдээлснээр, нярайг ойролцоох эмнэлэгт таван хоног хэвтүүлэн биеийн байдлыг нь ажигласан бөгөөд ингэхэд гаж нөлөө илэрч буй шинж ажиглагдаагүй байна. Нярайн эцэг эх буруу тариа хийсэн хүүхдийн эмчийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлэн нөхөн төлбөр шаарджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.