“Tesla” компанийн нийлүүлэлт шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
2021 онд “Tesla” компани хэрэглэгчдэдээ 2020 оны өмнөх дээд үзүүлэлтээс бараг хоёр дахин их буюу 936 172 цахилгаан машин нийлүүллээ гэж тус компани ням гарагт мэдээлжээ.
2020 онд “Tesla” компани хэрэглэгчдэд 499 647 машин нийлүүлж байсан байна.
Компанийн мэдээлэлд дурдснаар, нийлүүлэлтийн хэмжээ 87 хувиар өссөн байна. Ингэхдээ 2021 оны сүүлийн улиралд 308 600 цахилгаан автомашиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нийт дүнгийн гуравны нэг орчим буюу 30 орчим хувьтай тэнцэж байгаа юм.
Ингэснээр тус компани нь жилд (930 422 ширхэг) үйлдвэрлэснээс илүү олон машин худалдаж чадсан байна.
“Tesla” компанийг Америкийн бизнес эрхлэгч Илон Маск 2003 онд байгуулжээ. Тус компани анх “Tesla Motors” нэртэй байсан бөгөөд 2017 оноос “Tesla” болсон байна. 2021 оны 10 дугаар сард “Tesla”-гийн зах зээлийн үнэлгээ анх удаа 1 их наяд ам.доллар давсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.