Литва улс цагаачдыг буцаахын тулд нэг удаагийн тусламж 1000 евро олгодог
Сүүлийн үеийн цагаачдын хямрал оргил үедээ хүрсэн энэ үед Литва-Беларусийн хилийг давсан цагаачдын хамгийн том бүлгийг Багдад руу буцаажээ.
Иракийн 98 иргэнийг онгоцонд суулгахын тулд нэг удаа 1000 евро өгөх санал тавьсан байна. Цагаачлалын хямрал эхэлснээс хойш Вильнюс Беларусь улсаар дамжин ирсэн 500 гаруй цагаачийг хөөжээ. Литвийн дүрвэгсдийн төвүүдэд 3000 гаруй хүн үлдсэн байна.
"Дүрвэгсдийн төвүүдэд байх хугацаа дуусмагц бид юу хийхээ бодож эхлэх хэрэгтэй" гэж Литвийн парламентын хүний эрхийн хорооны дарга европын бусад орнуудад хандан уриалжээ.
Мөн Польш, Латви, Литва, дараа нь Европын холбоо, АНУ болон бусад барууны орнууд Александр Лукашенкогийн засгийн газрыг улс төрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль бус цагаачдыг ашигласан гэж буруутгаж байгаа юм.
Гэвч Беларусийн Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр хилийн ойролцоох төвд 600 орчим гадаадын иргэн Европын холбооны аль нэгэн орон руу нэвтэрнэ гэсэн найдлага тээсээр байна.
"Нэг цагаач хэр их зардал гарахыг бид тооцоолж байна. Нэг цагаачийг тэжээх үндсэн зардал нь жилд 11 мянган евро болдог. Бидэнд тэтгэмж олгох нь илүү ашигтай байх нь ойлгомжтой. Цагаачдыг үнэгүй тээвэрлэх нислэг зохион байгуулах тул бэрхшээл, бусад асуудлууд бага байх болно" гэж Литвийн Дотоод хэргийн сайд Агне Билотайте мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.