“Honda” Хятадад цахилгаан автомашины үйлдвэрүүдээ байгуулна
Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани цахилгаан автомашины үйлдвэрүүдээ Хятадад байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тус компани нь ирэх жилүүдэд цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээлд үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийг зорьж байгаа ажээ.
"Бид Хятадын түнштэйгээ хамтран цахилгаан тээврийн хэрэгслийн хоёр үйлдвэр байгуулна" гэж “Honda” компани мэдээлжээ. Тэдгээрийн нэгийг төв нутгийн Ухань хотод байгуулж, 2024 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үйлдвэрийг байгуулахад 620 сая орчим ам.долларыг зориулах бөгөөд эхний ээлжид жилд 120 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэнэ.
Автомашины зах зээлийн судалгааны “MarkLines” фирмийн мэдээлснээр, Хятадад шинэ, цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 2030 онд 1.11 сая давах төлөвтэй байгаа нь Европ /710 мянга/, АНУ-ынхаас /260 мянга/ хавьгүй өндөр үзүүлэлт юм. “Honda”-гийн Хятад дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2040 он гэхэд дан цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх төлөвлөгөөнийх нь эхний алхам гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.