"Running Man"-ы оролцогч бэлгийн дарамт үзүүлсэн гэх шүүмжлэлд өртжээ
Азийн орнуудад алдартай болсон Өмнөд Солонгосын "Running Man" нэвтрүүлгийн оролцогчдын нэг Ян Сэ Чан тохиромжгүй тохуурхал хийсэн хэмээх шүүмжлэлд өртжээ. Тэрбээр тус нэвтрүүлгийн оролцогчдын нэг Жон Со Миний хувийн амьдралын тухай "Of Course" тоглоомын үеэр ярьсан бөгөөд тоглоом хэн хэндээ гэм хор учруулахгүй байх зарчимтай аж.
Ян Сэ Чан жүжигчин бүсгүйгээс тийм хэмээх хариулт авч тоглоомд ялалт байгуулахын тулд "Чи үнэхээр царай муутай тийм үү, хуучин найз залуутай чинь би одоо хүртэл холбоотой байдгийг мэдэж байгаа биз дээ, чамайг уйлж байгаа гэж бодож байна, киноныхоо үнсэлцдэг хэсэг дээр түүнийг бодсон уу" гэх зэрэг асуултуудыг асуусан байна. Дүрмийн дагуу жүжигчин бүсгүй "тийм" гэх хариултыг өгсөн ч царайны хувирал болон байгаа байдал нь ихэд тухгүй байгааг анзаарсан үзэгчид түүнийг цахим ертөнцөд ихээр шүүмжилж эхэлжээ.
Хэдийгээр хөгжөөнт нэвтрүүлэг ч гэлээ өрсөлдөгчөө, тэр дундаа эмэгтэй хүний хувийн амьдралын тухай эрээ цээргүй ийнхүү ярьсан нь нэг талаараа бэлгийн дарамт хэмээн дүгнэсэн байна. Тиймээс комэдиан Ян Сэ Чаныг жүжигчин бүсгүйгээс болон олон нийтээс албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй хэмээн шаардаж эхэлсэн байна. Тус нэвтрүүлгийн зарим хэсгээс хасалт хийсэн ч үлдсэн хэсгүүд түүнийг буруутгах хангалттай үндэслэлтэй байгаа аж.
Одоогоор энэ талаар Ян Сэ Чан болон "Runnig Man" албан ёсны хариу тайлбар өгөөгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.