БНСУ “Novavax” вакцины хэрэглээг хүлээн зөвшөөрлөө

Бүгд Найрамдах Солонгос Улс “Novavax” вакцины хэрэглээг хүлээн зөвшөөрлөө.
Үүний зэрэгцээ АНУ-ын “Pfizer” компанийн гаргасан “Paxlovid” коронавирусний эмний /ууж хэрэглэдэг/ эхний багцыг хүлээж авахаар бэлтгэж байгаагаа мэдээлсэн байна.
БНСУ-ын “Novavax” вакциныг тус улсын “SK Biotech” компани үйлдвэрлэх бөгөөд ижил төрлийн уурагт суурилсан хоёр тун уг вакцинд Европын Холбооны Хяналт, зохицуулалтын байгууллага болон ДЭМБ-аас хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.
“Novavax”-аас өмнө БНСУ “Astra Zeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” зэрэг вакцинуудад зөвшөөрөл олгосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.