Монгол, Хятадын хилийн цэгээс Замын-Үүд рүү ачаа зөөх туршилтын тээвэр маргааш эхэлнэ

Монгол, Хятадын хилийн цэгээс Замын-Үүд рүү ачаа зөөх туршилтын тээвэр маргааш эхэлнэ

Монгол, БНХАУ-ын хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээврийг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолооч төлбөргүй тээвэрлэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд манайх руу орж ирэх чингэлэг төвлөрч байгаа. Тус хашаанаас ачаа барааг БНХАУ-ын “Сино Транс” компани Монгол, Хятадын хилийн 0 цэг дээр авч ирж өгөх ёстой. Эндээс Монголын 7000 жолооч ачаа барааг татаж авах хүсэлтэй байгаа. Гэхдээ БНХАУ-аас 7000 жолооч халдвар хамгааллын дэглэм чандлан сахиулах ёстой гэсэн. Энэ бол ямар ч боломжгүй. Тэгэхээр Засгийн газар төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүд боомт руу төлбөргүй зөөлгөж, нөгөө 7000 жолооч Замын-Үүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргасан. Маргааш туршилтын тээврийг эхлүүлнэ” гэв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.