Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ
Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулахаар болжээ.
Барилдаан нэгдүгээр сарын 29, 30-нд буюу битүүний урд өдөр болон битүүнд болно.
Түүний өмнө нэгдүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааныг мөн МҮБХ зохион байгуулах аж.
Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.