ХАБГБ-ын цэргүүд Казахстанаас хоёр хоногийн дараа гарна.
Хамтын аюулгүй байдлын гэрээнийн байгууллагын /ХАБГБ/ энхийг сахиулагчдыг Казахстанаас гаргах ажиллагаа хоёр хоногийн дараа эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв.
“ХАБГБ-ын энхийг сахиулагч хүчин үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Энхийг сахиулагчдыг үе шаттайгаар гаргах ажиллагаа хоёр хоногийн дараа эхэлж, 10 хоногоос хэтрэхгүй үргэлжилнэ” гэж тэрбээр парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.
Токаев өнгөрсөн долоо хоногт тус улсад эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан ХАБГБ-д хандан дэмжлэг хүссэн юм.
Холбоотнууд Казахстан руу энхийг сахиулагчдаа илгээсэн бөгөөд тэдний үүрэг даалгавар нь төрийн, цэргийн болон нийгмийн ач холбогдолтой байгууламжуудыг хамгаалах байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.