Хүн-аалзын тухай зурагт номын хуудас 3.36 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ
Хүн-аалзын тухай зурагт номын /комик/ хуудас Техас муж улсад явуулсан дуудлага худалдаагаар 3.36 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааг “Heritage Auctions” ордон зохион байгуулсан байна.
Энэ нь 1984 онд зурагдсан хуудас гэнэ. Зураач Майк Зек эхлээд комик номын алдартай дүрийг хар хувцастайгаар дүрсэлжээ.
Хүн-аалзын тухай комик номын хуудсыг үнэ хаялцуулсны дараа "Супермэн"-ий тухай зурагт номын анхны дугаарын нэгдүгээр зэрэглэлийн хуулбар 3.18 сая ам.долларын үнэ хүрч зарагдсан байна.
Сүүлийн үед дуудлага худалдаагаар покемоны картууд комикууд маш их зарагдах болжээ. Энэ хандлагын талаар “Heritage Auctions” ордны дэд ерөнхийлөгч Жо Маддалена тайлбарлахдаа, "цуглуулагчид дурсамжаа худалдаж авч байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.