Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан нийт 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, уламжлал ёсоор коронавирусний цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, шийдвэр гаргах аж. Түүнчлэн зарим төрлийн төрийн хяналт шалгалтын ажлыг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээ, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.