Гадаадаас ирж байгаа иргэдийг буудалд тусгаарлахгүй
Гадаадаас ирж байгаа иргэдийг буудалд тусгаарлах шийдвэрийг хүчингүй болгосон тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, "Өмнө нь буудалд тусгаарлагдсан иргэд хугацаагаа дуусгаад гарна. Цаашдаа гадаад улсаас ирсэн иргэдийг шинээр тусгаарлахгүй. Ингэхдээ вакцины гурван тунд хамрагдсан, эсхүл ПСР шинжилгээ өгсөн байхыг шаардана. Мөн тухайн иргэн өөрийгөө гэртээ гурав хоног тусгаарлаж ажиглах шаардлагатай. Энэ бол шууд иргэний хариуцлагатай холбоотой асуудал. Бид аль болох аялж, зугаалж, ажил хэргээ амжуулаад ирсэн иргэдээ буудалд тусгаарлаж хүндрэл болохгүйгээр харилцан хамтарч ажиллах, хаа хаанаа хариуцлагатай байх орчныг бүрдүүлэхээр дээрх шийдвэрийг гаргасан" хэмээв.
Ташрамд дурдахад, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг хүчингүй болгохыг УОК-т үүрэг болгосон. Мөн гадаадаас ирж байгаа иргэдээс нисэх онгоцны буудал, хилийн боомтоор нэвтрэх үед коронавирусний шинжилгээг төлбөртэй авахыг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.