БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна

БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна

БНСУ-ын Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд “COVID-19”-ийн эмүүдийг хэрэглэх насны хязгаарыг 65-аас 60 болгон бууруулна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “омикрон” БНСУ-д давамгайлан тархах хувилбар болсон талаар мэдэгдсэнээс нэг хоногийн дараа болсон “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх хурлын үеэр Ким Бу Кюм дээрх мэдэгдлийг хийсэн байна.

БНСУ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн эмийн эхний багцыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан бөгөөд эхний ээлжид дархлаа нь суларсан, 65 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.