Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл
Эрүүл мэндийн яамны дэргэдэх
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб,
Хорио цээрийн албаны мэдээлэл
(2020.03.09 Даваа гараг)
Умард Гёнсан аймгийн нѳхцѳл байдал-3 дугаар сарын 09-ний байдлаар Умард Гёнсан мужид 1107 халдвар авсан ѳвчтѳн байна. Тѳв штабын зүгээс Умард Гёнсан мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Поханы эрүүл мэндийн тѳв, Кимчоны эрүүл мэндийн тѳв, Андоны эрүүл мэндийн тѳв, Дангүк их сургуулийн эмнэлэг, Ёнжү Шигчибжа эмнэлэг, Санжү Шигчибжа нийт 6 эмнэлэгт 1022 ѳрѳѳ нэмж гаргасан. Мѳн Похан эрүүл мэндийн тѳв, Кимчоны эрүүл мэндийн тѳв, Андоны эрүүл мэндийн тѳв, Ёнжү Шигчибжа эмнэлэг, Санжү Шигчибжа, Дэгү хотын цэргийн эмнэлэгт халдварт өвчний тусгай тасаг ажиллаж байна. Умард Гёнсан мужид эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай холбоотойгоор 22 эмч, 180 сувилагч нийт 202 хүнийг нэмж ажиллуулж, халдварын бүсэд ажиллаж буй ажилчдад 80,000 ширхэг хамгаалалтын хувцасны багц, 130,000 ширхэг амьсгалын хамгаалалт хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байна.
Коронавирусын халдварын олон улсын нѳхцѳл байдал – 3 дугаар сарын 09-ний байдлаар БНСУ-аас гадна дэлхийн 96 улс оронд 110 мянга хүн халдвар авч, 3700 гаруй ѳвчтѳн нас бараад байна. Японы Токио, Хоккайдо хотод 500 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон ба тохиолдол нэмэгдэж байна. Италид умард нутгаас эхэлсэн халдварын тархалт нийт улсын хэмжээнд тархаж нэг ѳдѳрт халдвар авч буй ѳвчтѳний тоо 1000-д хүрч, Иранд халдвар авагчдын тоо 1000 гаруй хүнээр нэмэгдэж байна. Олон улсын хэмжээнд үүсээд байгаа халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан БНСУ-ын Засгийн газар дотоодын халдварын тархалт, олон улсад хэрэгжүүлж буй арга хэмжээг хослуулах нь зүйтэй гэж үзэж буй. Коронавирусын халдвар дэлхий нийтэд цаашид улам тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх улс халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эрт оношлож илрүүлэх, ѳвчтѳнд тавих хяналтыг бэхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах нь чухал байна.
Түр эмчилгээний тѳвийн нѳхцѳл байдал–3 дугаар сарын 9-ний ѳдрийн 08 цагийн байдлаар Дэгү, Умард Гёнсан, Чүннам, Чүнбүк хот, мужиийн 10 түр эмчилгээний тѳвд 1663 биеийн байдал нь хѳнгѳн өвчтөн эмчлүүлж байгаа. Дэгү-1 түр эмчилгээний тѳвд 129 ѳвчтѳн, Умард Гёнсан, Дэгү-1 тѳвд 210 ѳвчтѳн, Умард Гёнсан, Дэгү-2 тѳвд 229 ѳвчтѳн, Умард Гёнсан, Дэгү-3 тѳвд 97 ѳвчтѳн, Умард Гёнсан, Дэгү-4 тѳвд 68 ѳвчтѳн, Умард Гёнсан, Дэгү-5 тѳвд 45 ѳвчтѳн, Чүннам Дэгү-1 тѳвд 308 ѳвчтѳн, Умард Гёнсан-1 тѳвд 57 ѳвчтѳн, Чүнбүк, Дэгү-2 тѳвд 155 ѳвчтѳн, Дэгү-2 тѳвд 365 ѳвчтѳн тус тус хэвтэж эмчлүүлж байна. Ѳмнѳх ѳдѳртэй харьцуулбал эдгээр төвд эмнэлгээс шатлал буурч ирсэн 36 ѳвчтѳн, гэрийн тусгаарлалтаас ирсэн 485 ѳвчтѳн нийт 521 ѳвчтѳн нэмэгдсэн. Түр эмчилгээний тѳвд эмчлүүлж буй хѳнгѳн зэргийн ѳвчтѳн 1, 2 дугаар шатны халдварын шинжилгээ нь сѳрѳг гарвал тухайн тѳвѳѳс гарах боломжтой байгаа. Эмчлэгдэж гарсан иргэдийг хяналтанд авч ажиллана. Нийт 10 түр эмчилгээний тѳвд 46 эмч, 70 сувилагч, 56 туслах ажилтан зэрэг нийт 189 эмч ажилчид ажиллаж байна.
Дэгү болон Умард Гёнсан аймагт байрлалтай Шинчонжи сүмийн сүсэгтнүүдтэй холбоотой хяналт, шалгалтын ажил дуусах шатанд явагдаж байна. Халдварын тархалт бага зэрэг багасах тѳлѳвтэй байгаа боловч эрүүл мэндийн тѳв, нийгмийн хамгааллын байгууллагын ачаалал хэвээр байна.
Гёнги болон Сѳүл хотын нутаг дэвсгэрт халдварын тархалт одоогоор харьцангуй бага байгаа боловч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна. Халдвар авсан өвчтөнтэй ойрхон зайд хамт байсан иргэдээс халдварын шинж тэмдэг нэмж илэрч байгаа тул тэдгээрийг шинжилгээнд хамруулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч байна. Эдгээр иргэд эрүүл мэндийн тѳв, нийгмийн хамгааллын байгууллага, сүм хийд зэрэг олон нийтийн газарт халдвар тараахаас урьдчилан сэргийлэх талаар харьяалах засаг захиргаанд нь анхааруулсан.
Коронавирусын халдвар жирэмсэн хүнд халдсан гэх мэдээлэл одоогоор батлагдаагүй. Ихэвчлэн амьсгалын замаар тархаж буй коронавирусын халдвар нь жирэмсэн эхэд цусаар болон тѳрѳлтийн явцад халдварлах магадлал бага гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Мѳн бага насны хүүхэд нэмж халдвар авсан тухай мэдээлэл ирээгүй. БНХАУ-д бага насны хүүхэд халдвар авч хүндэрсэн тохиолдол үндсэндээ байхгүй гэж мэдэгдсэн. Харин БНСУ-ын хувьд 10-аас доош насны хүүхэд эцэг, эхээсээ халдвар авсан 66 тохиолдол бий. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, хүндэрсэн тохиолдол одоогоор гараагүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байгаагаар халдвар хурдацтай тархаж буй 53 улс байна. БНХАУ-д халдварын тархалт багасаж байгаа бол Итали, Иран зэрэг улсад хэсэг бүлгээр халдвар авах нь нэмэгдэж байна. Ялангуяа, Франц, ХБНГУ, Испани, Швейцари, Их Британи зэрэг Европын холбооны улс, мөн АНУ, Япон зэрэг улсад 200 гаруй халдварын тохиолдол шинээр илэрч, халдвар гарсан шалтгааныг тогтоох ажлууд хийгдэж байна.
Тѳв штабын зүгээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гадаад улсын халдварын нѳхцѳл байдлыг цаг тутам хянаж иргэдэд мэдээлж байна. Төв штаб БНСУ-д гадаад улсаас орж ирэх халдварыг багасгах ажлын хүрээнд халдварын тархалт өндөртэй байгаа улсаас ирж буй иргэдэд тавих хяналт, хорио цээрийн асуудлыг хэлэлцсэн. БНСУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг дэлхий дахинд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бусад улстай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ БНСУ-ын арга, туршлагыг шаардлагатай улсуудтай хуваалцах, мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.