БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7513 болжээ. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэг өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


“Мягмар гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас нас барсан хүний тоо 54-т хүрсэн. Тэдний дийлэнх нь суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 63 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая хүн амтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.


Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор ойрын өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурах төлөвтэй байгаа хэдий ч холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байна.


Шинээр бүртгэгдсэн 131 тохиолдлын 92 нь Дэгүд, 10 нь Умард Гёнсанд, 11 нь Сөүлд бүртгэгдсэн бөгөөд даваа гаргийн оройны байдлаар Дэгүд 5663, Умард Гёнсанд 1117 тохиолдол илэрчээ.


БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын агаарын тээврийн компаниуд их хэмжээний алдагдал хүлээх төлөвтэй байна 2020-03-09

Айю 315 сая вон хандивлалаа буюу түүний 5 том хандив 2020-03-09

БНСУ-д монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчиллаа 2020-03-09

БНСУ-ын Биотехнологи Судалгааны Хүрээлэнгийн Bio-nano судалгааны төвөөс "коронавирусын тест"-ийг бүтээсэн байна 2020-03-09

Монгол, БНСУ-ын иргэдийн виз, хугацааны талаарх ШИНЭЧИЛСЭН МЭДЭГДЭЛ 2020-03-09

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-10

Сөүлийн Шиндурим дүүргээс коронавирусний тохиолдол олноор илэрч байна 2020-03-10

Ким Жөн Ун алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явуулжээ 2020-03-10

Сөүлийн дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ 2020-03-11

БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийн анхааралд 2020-03-11

Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл 2020-03-11