Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлав

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлав

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг маргааш 14.00 цагт эхлүүлэх УИХ-ын даргын захирамж өнөөдөр гарлаа. 

Ээлжит бус чуулганыг энэ сарын 28-наас ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд хуралдуулахаар зарласан бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ингэснээр, ахмад настан болон бусад нийгмийн зорилтот бүлгийн халамж авдаг иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлийг өчигдөр Засгийн газарт өгсөн юм. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулах шаардлагатайг сануулсан.

Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэж, төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ.

Ташрамд дурдахад, Инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг Засгийн газарт чиглэл болгов 2022-01-26

Л.Халтар: Татвараас чөлөөлснөөр тодорхой хугацааны дараа үнэ бууна 2022-01-27

Шинжилгээгээр коронавируст халдварын 2273 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-27

Улс хооронд тээвэрлэх бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж байхыг анхаарууллаа 2022-01-27

"Big Bang" хамтлагийн дуучин Сын Рийг 9 төрлийн гэмт хэрэгт буруутгажээ. 2022-01-27

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлав 2022-01-27

АНУ-ын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнаас үл хөдлөх барьцаа хөрөнгө шаарддаг байсныг цуцлав 2022-01-28

ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.01.28. 2022-01-28

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 2022-01-28

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов 2022-01-28

Шинжилгээгээр коронавируст халдварын 2614 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-28