Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр  /2022.01.28/ 08:30 цагаас ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа.

Сануулахад, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамжийг өчигдөр гаргасан.

Ээлжит бус чуулганаар:Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Чуулган өнөөдөр 14.00 цагаас эхлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.