БНСУ-ын бизнес эрхлэгчид үсээ хусуулав

БНСУ-ын бизнес эрхлэгчид үсээ хусуулав

Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд Covid-19 халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна. Хурдацтай тархаж буй омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлээд олон нийтээр цугларахыг хориглох зэрэг тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон. Тэгвэл уг хязгаарлалтын хугацааг хоёрдугаар сарын 6-н хүртэл болгож дахин сунгажээ.

Энэ шийдвэр нь Сөүл даяар байх 200 гаруй жижиг бизнес эрхлэгчдийн эгдүүцлийг төрүүлэв. Тиймээс бизнес эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлж үсээ хуссан байна. Тэд зоогийн газар, кафе, баар 21:00 цаг хүртэл ажиллана гэсэн хязгаарлалтаа цуцлахыг, мөн санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэхийг засгийн газраас шаарджээ.

Өмнөд Солонгост өдөрт бүртгэгдэх халдварын тоо тогтмол өссөөр, өчигдрийн байдлаар 13 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.