БНСУ зөөгч пуужингийн шинэ хөдөлгүүр бүтээхэд 10 сая ам.долларын хөрөнгө оруулна

БНСУ зөөгч пуужингийн шинэ хөдөлгүүр бүтээхэд 10 сая ам.долларын хөрөнгө оруулна

БНСУ сансрын хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хурдасгах зорилгоор ирэх жил гэхэд өндөр хүчин чадалтай шингэн түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүр бүтээхэд 12 тэрбум вон буюу 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгааг тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам мэдээлжээ.

БНСУ-ын Засгийн газар 2030 он гэхэд сансрын салбарт шинэ технологи бүтээх зорилготой “Space Challenge” хөтөлбөрөө 2020 онд танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 75 тонн жинтэй хөдөлгүүрээр тоноглогдсон “Нури” (KSLV-II) зөөгч пуужинг орлох дараагийн үеийн пуужинг бүтээхээр төлөвлөж буй.

"Нури" пуужинг өнгөрсөн оны 10 дугаар сард анх удаа хөөргөсөн юм. Нислэгийн үеэр пуужингийн бүх систем хэвийн ажиллаж байсан боловч сүүлчийн шатанд 1.5 тонн жинтэй хиймэл дагуулын загварыг тойрог замд оруулж чадаагүй юм.

Өмнөд Солонгосын эрдэмтэд уг зөөгч пуужинг 2010 оноос хойш хөгжүүлсэн бөгөөд 2 их наяд вон буюу 1.79 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. 2022 оны тавдугаар сард “Нури”-гийн тусламжтайгаар 200 кг жинтэй хиймэл дагуулыг тойрог замд гаргахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.