БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар БНАСАУ-ын асуудлыг хэлэлцлээ
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук нар лхагва гарагт утсаар ярьж, БНАСАУ-ын пуужингийн асуудлыг хэлэлцжээ.
БНАСАУ пуужингийн туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг илт зөрчиж байгаа хэрэг гэдгийг гурван тал онцлон тэмдэглэсэн гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.
“БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь БНСУ-д шууд ноцтой хохирол учруулж байгаатай холбогдуулан бид АНУ тэргүүтэй холбоотнуудад түшиглэж хариу арга хэмжээгээ чангаруулах болно” гэдгийг Со Ук онцолжээ.
Үүний зэрэгцээ тэд БНАСАУ-ын пуужингийн заналхийллийг эсэргүүцэн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон бол АНУ БНСУ-ын аюулгүй байдлын төлөө тууштай зогсохоо дахин илэрхийлсэн байна. Түүнээс гадна ойрын хугацаанд биечлэн уулзаж, хэлэлцээ хийхээр тохиролцсон ч товыг тодорхой мэдэгдээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.