Б.Ачбадрахын дээлийг ОУОХ-ны музейд хандивлахаар болов

Б.Ачбадрахын дээлийг ОУОХ-ны музейд хандивлахаар болов

МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны байгууллагын харилцаа бөгөөд засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

ОУОХ-ны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрладаг ОУОХ-ны Олимпын музейд дурсгахаар боллоо. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөх юм байна. 

Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.