Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна. Бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цагт дуусна.
Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.
Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn и-мэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.