ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа биткойны үнэ буурчээ.

ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа биткойны үнэ буурчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассад цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэний дараа буюу пүрэв гарагийн эхээр биткойны үнэ 35 мянган ам.доллараас доош унажээ.

CoinMarketCap-ийн мэдээлснээр биткойн 34,969 ам.долларын ханштай байна.  Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 8 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют 40 мянган ам.доллараас доош унасан юм. Украины хямрал ширүүсч байгаа энэ үед Биткоины ханшийн уналт үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.