Украин дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргалаа
Украины хэд хэдэн томоохон хотууд, Тухайлбал Киев, Харьков, Одесса, Ивано-Франковск, Мариуполь зэрэг хотууд руу ОХУ-ын зэвсэгт хүчин халдсан тухай мэдээлэл байна гэж АНУ-ын Элчин сайдын яам твиттер хуудсандаа бичжээ.
Тиймээс элчин сайдын яамнаас, өөрийн иргэддээ хандан байрандаа орогнож, дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна.
Тодруулбал, хэрэв та хүчтэй дэлбэрэлт сонссон бол нэн даруй хамгаалалтын байранд очих, хэрэв байшин, барилгад байгаа бол хамгийн доод давхарт хорогдох, мөн хаалгыг хааж, хана бараадан, цонхноос хол суухыг уриалжээ.
Мөн "Хэрэв та гадаа байгаа бол нэн даруй халхавч хийж явах, хэрэв боломжгүй бол хэвтээд толгойгоо гараараа далдал" гэж зөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.