БНСУ: ОХУ-ын эсрэг нэг талын хориг тавихгүй

БНСУ: ОХУ-ын эсрэг нэг талын хориг тавихгүй

БНСУ ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэнэ, гэхдээ ганц талын хязгаарлалт тавих талаар бодолгүй байнa гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч Пак Сүн Хён баасан гарагт TBS телевизээр дамжуулан мэдэгдлээ.

"Мэдээж бид АНУ болон Европын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд нэгдэх болно. Гэхдээ одоо бие даасан алхам хийх цаг биш" гэж албаны хүн мэдэгджээ. Үүнээс гадна Өмнөд Солонгосын Засгийн газар “ОХУ-тай хийх худалдааны эргэлт нэмэгдэж байгааг анхааралдаа авах ёстой” гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч хэлжээ.

2 дугаар сарын 24-нд тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон ГХЯ Украин, Донбасст явуулж байгаа Оросын тусгай цэргийн ажиллагааг буруушаасан. Өмнөд Солонгос Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах, зэвсэгт түрэмгийллийг таслан зогсооход чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг хүчин чармайлтыг дэмжиж байна гэж ГХЯ нь онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.