Оросын төлөөлөгчид Украинтай хоёр дахь үе шатны хэлэлцээ хийхээр Беларусьт иржээ

Оросын төлөөлөгчид Украинтай хоёр дахь үе шатны хэлэлцээ хийхээр Беларусьт иржээ

Оросын төлөөлөгчид Орос, Украины хэлэлцээний хоёр дахь үе шат болох төлөвтэй байгаа газарт ирсэн талаар Оросын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский лхагва гарагт мэдээлжээ.

“Украины тал маргааш өглөө ирэх төлөвтэй байгаа бөгөөд талууд Беларусь-Польшийн хилийн “Беловежская пуща” цэцэрлэгт хүрээлэнд уулзах төлөвтэй байна” гэж Оросын “RIA Novosti” агентлаг төлөөлөгчийн мэдээлснийг эш татан уламжилсан байна.

В.Мединскийн мэдээлснээр, Орос, Украин хоёр дахь үе шатны хэлэлцээ хийх газрыг тохиролцож, Оросын арми Украины төлөөлөгчдийг Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх аюулгүй коридор байгуулжээ.

Уулзалтын үеэр гал зогсоох боломжийн талаар хийгээд бусад асуудлаар хэлэлцэх болно гэж В.Мединский хэлсэн байна.

Орос, Украины төлөөлөгчдийн даваа гарагт Беларусьт хийсэн эхний үе шатны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.