Оросын нэгэн тэрбумтан Путины толгойд нэг сая ам.долларын шагнал амлажээ

Оросын нэгэн тэрбумтан Путины толгойд нэг сая ам.долларын шагнал амлажээ

Оросын тэрбумтан Алекс Конанихин улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путины толгойд нэг сая ам.долларын шагнал амлажээ. Тэрбээр энэ талаараа зарлахдаа өөрийн албан ёсны “LinkedIn” хаягтаа Путины зургийг оруулж, “Олноор хөнөөгч” гэж онцлон “Путиныг барьсан, баривчилсан хэнд ч нэг сая ам.долларын шагнал өгөхөө амлаж байна” гэсэн байна.

Тэрбумтан Алекс Конанихины үзэж байгаагаар Владимир Путин нь ОХУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн. Улмаар улсынхаа Үндсэн хуулийг зөрчсөн Владимир Путиныг Ерөнхийлөгч байх эрхгүй гэж үзэж байгаа аж.
 

Эх сурвалж: Marca
https://ergelt.mn/news/95/single/18778

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.