БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 8,1%-тай үргэлжилж байна

Өнөөдөр БНСУ-д 20 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна.
"Корона" вирусийн нэг өдөр бүртгэгдсэн халдварын тохиолдлын огцом өсөлттэй зэрэгцэн үргэлжилсэн 22 хоногийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр шөнийн 24:00 цагт дуусаж өнөөдөр өглөөний 07:00 цагаас ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар нэгэн зэрэг эхлээд байна.
Өглөөний 09:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 8,1%-тай хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон урьдчилсан санал хураалтад нийт санал өгөх иргэдийн 36.93% нь оролцсон нь урьдчилсан санал хураалтын хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа бөгөөд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрэх байх гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ.
Эх сурвалж : YTN News
Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.