Монголын далбаатай хөлөг онгоц Тайваньд живжээ
Монголд бүртгэгдсэн, манай далбаатай ачааны хөлөг онгоц Тайванийн төв хэсгийн Тайчжун боомтын ойролцоо живжээ.
Тайванийн Далай тэнгис, боомтын товчооноос мэдээлснээр “Prestige нэртэй тус хөлөг мягмар гарагийн 15,00 цагийн орчим эргээс 48,8 милийн зайд живсэн байна. Осол болсны дараа Агаарын цэргийн хүчний десантын ангийн дайчид хөлгийн бүрэлдэхүүнийг аврах ажиллагаа хийсэн. Багийн гишүүд болох Индонезийн 7 иргэнийг аюулгүй газарт хүргэн өглөө. Үүнээс тавыг нь ойр явсан Японы хөлөг аварсан” гэж дурдсан байна.
Одоогийн байдлаар багийн үлдсэн ганц гишүүн болох Тайванийн иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.