АНУ-аас Украинд цэргийн тусламжийг тасралтгүй нийлүүлж байгаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 100 сая ам.долларын цэргийн нэмэлт “тусламж” үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээллээ.
Цагаан ордны мэдээлснээр, Ж.Байден “Украинд тусламж үзүүлэх зорилгоор батлан хамгаалах хэрэгсэл, үйлчилгээ болон цэргийн бэлтгэл, сургалтад нийт 100 сая хүртэл ам.доллар хуваарилах эрхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад олгожээ”.
АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг тасралтгүй нийлүүлж байгаа гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Керби дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэхдээ, Украинд үзүүлж буй цэргийн “тусламж” нь, ялангуяа барууны орнууд үхэлд хүргэх зэвсгээр хангаж байгаа нь хариуцлагагүй бөгөөд хяналтгүй тараах нь Европын орнуудад аюул учруулж болзошгүй гэж тэмдэглэжээ. Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь алдаа бөгөөд хохирлыг нэмэгдүүлж буй боловч ажиллагааны үр дүнд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын байлдааны ажиллагааны удирдах газрын дарга Сергей Рудской мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.