“Tesla”-н “Model 3”, “Model Y” загваруудын борлуулалт их байжээ
"Тесла" компанийн мэдээлснээр, 2021 оны эхний улиралд 310 мянга гаруй автомашин нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.
“Tesla”-гийн тайланд дурдсанаар, энэ оны эхний гурван сарын хугацаанд 310 048 автомашин нийлүүлсэн бол өмнөх оны мөн үед энэ үзүүлэлт нь 184 800 байсан юм. Энэ онд нийлүүлсэн автомашинуудын дийлэнх нь “Model 3”, “Model Y” загварууд байжээ.
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” эхний улирлын санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулах төлөвтэй байна. Тус компани нь өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их буюу 5.5 тэрбум ам.долларын орлого олсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.