Хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхээс мэдүүлэг авсан

Хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхээс мэдүүлэг авсан

Эцэг, эх нь архидан согтуурч, хоорондоо маргалдаж, бага насны хүүхдээ 30 гаруй минут гудамжинд газар хэвтүүлсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.04.13/ цахим сүлжээнд цацагдсан.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2022.04.14/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус газрын холбогдох албан тушаалтан "Өчигдөр 16.10 цагт мэдээллийг авсан. Газар дээр нь цагдаа нартай хамт очиж, тодруулга хийсэн. Ээж, аав хоёр хүүхдээ аваад явсан байсан. Тиймээс хаягийг нь тодруулж, холбогдох шийдвэрийг гаргасан. Дөрвөн сартай нярай хүүхдийг хамгаалах байранд авч ирсэн. Хүүхдийг авч ирэхээс өмнө анхан шатны шуурхай түргэн тусламжийг үзүүлсэн.

Эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлсон байсан. Харин эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байсан болохоор цагдаагийн байгууллага эрүүлжүүлэхээр авч явсан. Одоогоор мэдүүлэг авах, хэргийг шалгах үйл явц үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.